Хакухо мэдүүлэг өгчээ

Хакухо М.Даваажаргал өчигдөр бөхчүүдийн маргааны асуудлаар Фүкүока хотноо цагдаа нарт мэдүүлэг өгсөн байна.

Түүний өгсөн мэдүүлэг нь Харумафүжигийн мэдүүлсэнтэй адил байсан гэнэ. Байцаалтын дараа Хакухо хэвлэлд ярихдаа “Би мэдэх бүхнээ тэдэнд хэллээ. Одоо сүмогийн холбоо, цагдаа хоёр үлдсэн асуудлыг шийдэх байх” гэжээ.

Эхэн үед Харумафүжиг шар айрагны лонхоор Таканойвагийн толгойд цохиж, гэмтэл учруулсан тухай мэдээлж байв. Харин өчигдөр Хакухо цагдаад мэдүүлэхдээ лонхоор биш, караокены удирдлагаар цохихыг харсан гэж мэдүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Исегахама дэвжээний эзэн өнөөдөр өглөө Харумафүжиг зодог тайлах хүсэлтээ Сүмогийн холбоонд гардуулахаар бэлдэж байгааг мэдэгдсэн юм.