Налайхын уурхайд гурван хүн угаартжээ

Налайх дүүргийн гуравдугаар хороо, 53 дугаар хонхорын уурхайн эдэлбэр газарт гурван уурхайчин угаартан ухаан алдсан байна. Тэд 1.4 метрийн далд уурхайд хуучин галтай байсан малталтаас шинээр малталт хийх явцад угаарын хий нүүрсний ан цаваар шүүрч ухаан алдсан аж. Дээрх иргэдийг Уул уурхайн аврах ангийн бие бүрэлдэхүүн эсэн мэнд гаргаж, дүүргийн Эрүүл мэндийг төвд шилжүүлсэн байна. 

Эх сурвалж: Eagle.mn