Суринам улсын нийслэл Парамарибо хотод тус улсын тусгаар тогтносны 42 жилийн ойд зориулсан "Срефидэнси" шатрын олон улсын тэмцээн болов. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн их мастер А.Энхтуул алтан медаль хүртлээ. Түүний хувьд түргэн тоглолтын төрөлд аваргалсан нь энэ юм.