Кёкүшюзан Д.Батбаяр Харүмафүжитэй холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ

Сумогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж доод зиндааныхаа сумоч Такаинова А.Баасандоржийг зодож танхайрсан хэргийн талаар Кёкюшүзан Д.Батбаяр өөрийн үзэл бодлоо илэрхийлж буй нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн юм. Кёкюшүзан Д.Батбаярыг дээрх хэрэг гарах үед хамт байгаагүй хэрнээ Харүмафүжиг буруутгаж Таканоиваг өмөөрсөн мэдээллийг японы хэвлэлүүдээр өгч байгааг нутаг нэгтнүүд нь шүүмжлэх болсон. Тэгвэл Кёкюшүзан өөрийн фейсбүүк хуудсаараа Таканоивагийн яриа гэсэн гарчигтайгаар түүнтэй утсаар ярьсан тухайгаа нийтлэсэн нь бас л маргааны сэдэв болоод байна.