Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Харин энэ долоо хоногт МАН-ын XXVIII Их хурал болсонтой холбоотойгоор лхагва гарагт хуралдаагүй юм. Тиймээс өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаараа 12 асуудал хэлэлцэж, гурван асуудалтай танилцахаар болжээ. Засгийн газрын хуралдаан яг одоо үргэлжилж байгаа бөгөөд Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нар удахгүй Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ.