Ковид19 халдварын тоо 437 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. 

Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид 14936 шинжилгээ хийхэд 437 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улмаар дотоодын халдварын тоо 6332 болсон байна. 437 тохиолдлын 370 нь Улаанбаатарт батлагдсан. Мөн Хөвсгөл аймагт тав, Хэнтий аймагт зургаа, Орхон аймагт 18, Дорноговь аймагт гурав, Төв аймагт 26 тохиолдол батлагдсан байна. Энэ хугацаанд 106 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэсэн нийт хүний тоо 4150 болжээ. 

Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн эмнэл зүйн хэлбэр:

Хөнгөн: 1243

Хүндэвтэр: 194

Хүнд: 18

Маш хүнд: 7

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол:

Сэлэнгэ: 217

Дархан: 75

Орхон: 46

Дорноговь: 37

Говьсүмбэр: 4

Төв: 57

Хөвсгөл: 21

Өвөрхангай: 30

Баянхонгор: 1

Хэнтий: 6