УИХ хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэнээр найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг бөөнд нь өгсөн.
Харин 11, 12 дугаар сарын мөнгийг тухайн сарын 20-ны өдрөөс хойш дансанд нь шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байсан юм. Тэгвэл хүүхэд бүрт 20,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж эхэлжээ.
2018 оноос зорилтот бүлгийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгохоор 164.2 тэрбум төгрөгийг тусгажээ.