Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилчдыг чадавхижуулахаар гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмчийг Өвөр Монголын Үндэсний их сургуулийн харьяат эмнэлэгт мэргэжил дээшлүүлэн дагалдуулсан байна.
Эмч нар Өвөр Монголын Ши Зуан эмчтэй хамтарч мэс засал хийж, харилцан туршлага солилцож байгаа бөгөөд уг хагалгаа нь БНХАУ-д ойролцоогоор 10-15 орчим сая төгрөгийн ханштай байдаг бол ГССҮТ-д ард иргэддээ үнэгүй хийж үйлчлэх аж.
Өвөр Монголын эмч 12 сарыг дуустал тус эмнэлэгт байх юм байна. Энэ хугацаандаа хагалгаа хийсэн өвчтөний биеийн байдал эдгэрэлтийг ажиглаж үр дүнг нь харах юм.
Тасарсан эрхтний хэсгийг 6-аас 8 цагийн дотор 2-оос 4 градусын мөстэй саванд хадгалан эмнэлэг дээр авчирсан тохиолдолд мэс ажилбар хийх боломжтой байдаг аж.