МАН-ын XXVIII Их хурал өчигдөр хаалтаа хийлээ. Их хурал хаалтаа хийсний дараа буюу урд шөнө шинээр бүрдсэн Бага хурлын анхдугаар хуралдаанаа хийж ерөнхий нарийн бичгийн даргаа сонгосон байна. МАН-ын дарга хамтран ажиллах хүсэлтэй байгаа хүнээ ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж Бага хурлаараа хэлэлцүүлэн сонгуулдаг. Энэ жишгээр МАН-ын дарга У.Хүрэлсүх ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг үргэжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцуулжээ. Мөн заалнаас Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай нэр дэвшсэн байна. Улмаар Бага хурлын гишүүдийн гишүүдийн 74.5 хувийн саналаар Д.Амарбаясгаланг ерөнхий нарийн бичгийн даргаар улираан сонгожээ.