Бага хурлын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн нэрийг танилцуулж байна

МАН-ын XXVIII Их хурлаар намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж Бага хурлаа 369 гишүүнтэй болгохоор болсон юм. Энэ дагуу өчигдрөөс Бага хурлын гишүүдийг тодруулах ажиллагаа эхэлж, өнөөдөр санал хураалт явуулсан. Яг одоо Их хурлын төлөөлөгчдөд Бага хурлын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн нэрийг танилцуулж байна. Ингэхдээ, аль аймаг, дүүргээс хэн хэн сонгогдсон бэ гэдгийг нь үсгийн дарааллаар нь танилцуулж байгаа юм. Одоогийн байдлаар Архангай аймгаас эхлээд эхний таван аймгаас сонгогдсон Бага хурлын гишүүдийг танилцуулаад байна.