Халдвар тархах өндөр эрсдэлтэй 48 хороо байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан "Ковид-19" халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 6, 14

Сүхбаатар дүүргийн 1, 2, 9, 10, 15

Баянзүрх дүүргийн  5, 6, 7, 14 ,16, 18, 25, 26, 27

Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 15, 16, 18, 21

Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 8, 12, 13, 14, 19, 24, 25

Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 18, 19, 27, 29, 35, 37, 41 дүгээр хороо халдвар тархах эрсдэлтэй байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС