Украин улс дампуурах өндөр эрсдэлтэй топ-3 улсын нэг боллоо

Олон улсын шинжээчдийн үнэлгээгээр Украин улс өнөөдрийн байдлаар дампуурах эрсдэл хамгийн өндөр эхний гурван улсад бичигдэж байна. Энэхүү таагүй топуудын тэргүүн эгнээнд яах аргагүй Венесуэль, Грек улс бичигдэж байна.

Гэхдээ Украины улсын өр 77 тэрбум ам.доллар байгаа нь дэлхийн хамгийн том өртэй орнууд болох АНУ (20 их наяд ам.доллар), Япон (11 их наяд ам.доллар) зэргээс харьцангуй бага юм.

“Өрийн хэмжээг ДНБ-тай харьцуулах нь маш чухал үзүүлэлт. Энэ үзүүлэлтээрээ Украин улс хамгийн таагүй үзүүлэлттэйд ордог” хэмээн шинжээчид мэдэгджээ.

Тодруулбал, Украины 77 тэрбум ам.долларын өр бол ДНБ-ий 84 орчим хувь нь юм. Олон улсын валютын сан, Украины Төвийн тухай хуулийн аргаар бол 60 хувьд хүрвэл хамгийн таагүй үзүүлэлтэд ордог тухай Украины Үндэсний банкны зөвлөлийн гишүүн асан Виталий Ломакович мэдэгдэж байсан удаатай.

Ломаковичийн хэлснээр шинжээчид түүнчлэн улсын болон төсвийн орлогын баталгаат өрийн харьцааг авч үздэг. ОУВС-гийн аргаар энэ үзүүлэлт нь 200 хувиас хэтрэх ёсгүй байдаг. Гэтэл Украин улсад энэ нь 300 хувь давжээ.

Хэрвээ топ-5 өртэй улсын өрийг ДНБ-тэй нь харьцуулбал Япон улс нэгдүгээрт бичигдэнэ. Тус улсын өр, ДНБ-ий харьцаа 239 хувьд хүрчээ. Гэхдээ Японд нийт өрийн 10 хувь нь л гадаад валютаар нэрлэгддэг бол Украинд 70 хувь гадаад валютын өр гэнэ. Энэ бол эрсдэлийн хамгийн ноцтой шалгуур.

Украин улс гадад валютаар нэрлэгдэх өрийг ДНБ-тай харьцуулахад 126 хувь буюу дэлхийд нэгдүгээр бичигдэнэ. Тиймээс ч эдийн засгийн дүн шинжилгээний сайтууд хамгийн эрсдэлтэй улсын тоонд Украиныг оруулдаг гэж  тус улсын “Оптима” хяналт-шинжилгээний төвийн захирал, эдийн засгийн ухааны доктор Татьяна Унковская мэдэгджээ.

Эх сурвалж: Erennews.mn