Нийслэлд хадгалалт, борлуулалтын цогцолбор байгуулна

Нийслэл хотод байгуулагдах 16.0 мянган тоннын багтаамжтай, 90.0-100.0 мянган тоннын эргэлтийн нөөцтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн  дэд бүтэц, цахилгаан, шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байна.

Цаашид анхаарах асуудлын талаар

Тариалалтад дутагдаж байгаа үр тариа, тэжээлийн болон сэлгээний таримлын үрийг импортоор нийлүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран үр дүнтэй  шуурхай зохион байгуулж, төлөвлөсөн хэмжээндээ тариалалт явуулах боломжийг бүрдүүлэх;

ОХУ, БНБУ, БНПУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээ, санамж бичгийн дагуу газар тариалангийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг хаврын тариалалтын өмнө нийлүүлэх;

Улс орон даяар “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хангамжийг тогтворжуулах арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах;

Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлэх 100.0 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээлийг хаврын тариалалтын өмнө тариаланчдад олгох боломжийг бүрдүүлэх чиглэлээр Хөгжлийн банктай  хамтран ажиллах;

Тариалангийн бүсээс уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг тодорхой үе шаттайгаар гаргах, аймгуудад тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх асуудлыг орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.

Эх сурвалж: ХХААХҮЯ