Улаанбаатар хотын хэмжээнд арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 05:00 цагаас 23-ны өдрийн 05:00 цагийн хооронд цагдаагийн байгууллагад нийт 1820 дуудлага, мэдээлэл шалгагджээ.
Үүнээс
-гэмт хэргийн 154,
-зөрчлийн 1323,
-согтуугийн 106,
-зам тээврийн ослын 343, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 85-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Гарсан гэмт хэргүүдээс 27-г нь шуурхай илрүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт “Авто угаалгын газраас эд зүйл алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн иргэн 28 настай эрэгтэй авто угаалгын газрын цонхыг эвдэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн 220вт гагнуурын аппарат, угаалгын бодистой саарал цүнх зэрэг эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.