Бага хурал, Хяналтын хорооны гишүүдийг сонгох санал хураалт болж байна

МАН-ын 28-р их хурал үргэлжилж байна. Дөрвөн өдөр хуралдсан тус хурлаар Бага хурлын гишүүдээ сонгож байна. Түүнчлэн Хяналтын хорооны гишүүн сонгох санал хураалт явагдаж байгаа юм.

Үүний дараа тус намын Бага хурал анхдугаар хуралдаанаа хийж Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болоод генсек, нарийн бичгийн дарга нараа сонгохоор төлөвлөжээ.