Боксын ДАШТ-ээс М.Намуун хүрэл медалийн болзол хангалаа

Энэтхэг улсад эмэгтэй боксчдын залуучуудын ДАШТ энэ сарын 19-26-нд болж байгаа юм. Уг тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор манай гурван тамирчин тулалдсанаас 57 кг-ын жинд  М.Намуун хүрэл медалийн болзол хангалаа. Харин түүнтэй хамт орсон Б.Мөнгөнсаран, Б.Хонгорзул нар медаль хүртсэнгүй. 2015 оны өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл медальтай М.Намуун маань маргааш мөнгөн медалийн төлөө тулалдах юм.