Ж.Мөнхбат уучлал хүслээ

Монгол Ардын намын 28 дахь Их хурал хэрүүл, зодоонгүй, харьцангүй тайван болж өнгөрлөө. Гишүүд эв нэгдлээ хангахаа Их хурлын индэр дээрээсээ зарласан.

Их хурлынхаа өмнө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “У.Хүрэлсүх намын дарга болбол би намаасаа гарна” гэсэн тухай хэвлэлүүд бичиж, “Зүүний хүчний холбооныхон шинэ нам байгуулахаар болсон” талаар мэдээлэл цацагдаж байлаа. Тэгвэл гишүүн Ж.Мөнхбат Их хурлынхаа үеэр "Зугтсан нь биш зүтгэсэн нь хойморьт сууна гэж зарчим хэлж байсан харамсалтай нь энэ зарчим бүрэн хэрэгжиж чадаагүй. Энэ зарчим хэрэгжиж чадаагүйд уучлал хүсье.
МАН-ыг үнэмлэхүй ялалтанд хүргэсэн Миеэгомбын Энхболд Enkhbold Miyegombo танд талархал илэрхийлье.
МУ-ын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхтэй УИХ-ын чуулганы танхимд хэл ам хийж намынхаа нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн бол намын нөхдөөсөө болон мянга мянган дэмжигчдээсээ уучлал хүсэж байна.
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх бас уучлалт гуйх байх" хэмээн бичжээ.