Цагдаа нар томуугийн вакцинд хамрагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү Хангамжийн газраас алба хаагчдаа томуугийн вакцинд хамруулжээ. Томуугийн вакцинд Замын цагдаагийн албаны 13 хэлтсийн 218 алба хаагчид үнэ төлбөргүй хамрагдсан байна.

Томуугийн вакциныг хийлгэсэнээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалах ба хүндрэх, томуугаар өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга юм.