Их Британийн уулчны аминд хүрсэн этгээдэд 16 жилийн ял оноожээ

Өнгөрсөн наймдугаар сард Их Британийн уулчин 53 настай С.Нэшийг шунахайн сэдэлтэйгээр хөнөөсөн Архангай аймгийн харьяат 34 настай Б.Гантулгад холбогдох хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн баасан гарагт орон нутгийн шүүхэд болжээ. Шүүхээс түүнд 16 жилийн хорих ял оноосон байна. 

Тэрбээр  өмнө нь 2014 онд Эрүүгийн хуулийн 145.1-ээр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан бөгөөд 2016 онд мөн Эрүүгийн хуулийн 145.2-оор шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан нэгэн бөгөөд тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа Их Британийн уулчин 53 настай С.Нэшийн амь насыг бүрэлгэсэн нь тогтоогдсон юм.