Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум эхэллээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн Рашаан хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд манай улсаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй төв, орон нутгийн 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Тус форумыг хамгийн анх 2009 онд зохион байгуулж байсан юм. 2014 оноос эхлэн Монгол, Хятадад жил бүр ээлжлэн зохион байгуулах болжээ. Өнөөдөр Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумын үеэр МҮОНРТ, ЕТV, “Боловсрол суваг” зэрэг телевизүүд Хятадын хэвлэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.