Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын шинэ даргаар сонгогдлоо

МАН-ын шинэ даргыг тодруулах санал хураалтад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар өрсөлдсөн билээ. Тэд өөрсдийн цаашдын зорилго, чиглэлээ танилцуулсны дараа санал хураалт эхэлсэн. Хамгийн түрүүнд, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүд санал өгсөн бөгөөд үүний дараа УИХ-д суудалтай гишүүд, түүний араас аймаг, нийслэлийн төлөөлөгчид саналаа өгсөн. Тодруулбал, уг санал хураалтад улс орны өнцөг булан бүрээс ирсэн 1300 төлөөлөгч оролцсон юм. 

Тэгвэл санал хураалтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ялалт байгуулж, МАН-ын дарга боллоо.