“Дэлхийн мисс 2017”: Ц.Энхжин Мультимедиа шалгаруулалтад түрүүллээ

“Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин “Мультимедиа төрөл”-ийн ялагч боллоо. Ингэснээр манай оролцогч шилдэг 40-д орж байгаа юм.

“Дэлхийн мисс 2017” тэмцээний финалын шалгаруулалт өнөөдөр орой 18:30 цагт  болох бөгөөд манай оролцогч финалын үеэр амжилтаа ахиулах боломжтой юм. Тодруулбал, энэ үеэр "People's choice" буюу "Ард түмний сонголт" төрөлд ялалт байгуулсан оролцогчийг зарлах бөгөөд тухайн оролцогч шилдэг 11-ийн нэг болдог билээ. 

“Дэлхийн мисс 2017” тэмцээнд оролцож буй Ц.Энхжингийн амжилтын талаар:

1.Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40 оролцогч орны нэг болсон

2.Beauty with a purpose TOP-20

3.Miss Sport төрөлд TOP-8,

4.Miss Top Model төрөлд TOP-30

5.Dances of the World TOP-5

6.Miss Multmedia төрлийн ялагч боллоо.