Холливудын алдарт жүжүигчин Ричард Гир Монголд иржээ. Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд зочилсон байна. Түүний Монголд ирсэн шалтгааныг кино хийх гэсэн мэдээлэл байгаа юм. Ричард Гир одоогоос долоон жилийн өмнө манай улсад ирж байсан билээ. Харин энэ удаа дөрөв дэх удаагаа манай улсад ирж байгаа нь энэ юм.
Ричард Гир нь 1990 онд хийгдсэн "Хөөрхөн хүүхэн" киноны гол дүрд тоглосноороо олонд алдаршсан. Мөн 2002 онд "Чикаго" мюзикл киноны дүрээрээ "Алтан бөмбөрцөг"-ийн шилдэг эрэгтэй инээдмийн жүжигчний шагналыг авч байсан юм.