Хорт утаанаас хамгаалах ЗУРГААН арга

“Баянхошууны хүүхдүүдийн цуснаас хар тугалга илэрлээ” гэсэн мэдээ өнгөрсөн жилийн өдийд олон нийтийг цочирдуулж байв. Энэ мэдээлэлд иргэд ихэд эмзэглэж, жагсаал цуглаан нэлээд эрчимтэй зохион байгуулсан боловч эрх баригчид нүдэн балай чихэн дүлий мэт өнгөрүүлсэн билээ.

Гэхдээ хошуугаа ч хөдөлгөөгүй гэвэл худлаа болно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, төмөр зам, төрийн захиргааны төв байгууллагууд, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан байгууламжуудыг хотоос нүүлгэх эрхзүйн орчинг бүрдүүлэх тухай зөвлөмж гаргасан билээ. Уг нь хэрэгжиж чадвал энэхүү шийдвэр дэлхийн хотуудын утаанаас салж чадсан гайхалтай туршлагын нэг юм.  Гэвч энэ зөвлөмж хэрэгжиж, хөрсөн дээр буух хүртэл нэлээд хугацаа шаардах биз ээ.

Тиймээс иргэд бид хорт утаанаас өөрсдийгөө хамгаалж, сэргийлэх аргад суралцах нь зүйтэй болов уу.

Хорт утаатай агаар хаалга, цонх, хана тааз нэвчиж буй энэ үед хэрхэн эрүүл мэндээ хамгаалах талаар уншигч танд дараах таван зөвлөгөөг хүргэж байна.

1. Утаанаас хамгаалах бэлдмэл

Энэ талаар та өмнө нь сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. Агаарын бохирдол ихтэй үед хүний бие хүчил төрөгчийн дутмагшилд орж, цусан хангамж мууддаг. Үүнээс сэргийлэх буюу хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлж, хордлого тайлах үйлчилгээтэй антиоксидант үйлчилгээтэй бэлдмэлийг АНУ-д тусгайлан үйлдвэрлэжээ. Үүнийг шингэн хүчилтөрөгч гэдэг аж. Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиор үйлдвэрлэгдсэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн зориулалтын хүчилтөрөгчийн хангамж сайжруулагч ажээ. Насанд хүрэгчид 8-10 дуслаар өдөрт багадаа нэг удаа, хүүхдүүд 1-8 дуслаар усанд дусааж хэрэглэх эсвэл хэлэн дээрээ дусааж хэрэглэнэ. Найрлагандаа цэвэршүүлсэн ус, шингээгдсэн хүчилтөрөгчийн атомууд болон идэвхитэй минералуудын тогтвортой нэгдэлийг агуулсан байна. Эдгээр минерал нь төмөр, цайр, селен, магни, содийн хлорид зэрэг бидний биед агуулагддаг минералууд (электролит) юм. Тиймээс  бидний биед ямар нэгэн хор, гаж нөлөөгүй гэдгийг эрдэмтэд баталж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://novalink.mn/post/ 2010 энд дарж аваарай.

2. Дасгал, хөдөлгөөнөөс түр татгалз

Дээрхээс гадна нэн чухал анхаарах ёстой зүйл бол утаа ихтэй нөхцөлд гадуур аль болох алхах, зугаалахаас татгалзах хэрэгтэй. Агаарын чанарын индекс муу байгаа үед зарим хүмүүс гадаа удаан хугацаагаар гүйх, явган алхах, паркаар зугаалах зэргээр дасгал хөдөлгөөн хийсээр байдаг. Энэ нь эрүүл мэндээ тэтгэх бус эсрэгээрээ хэд дахин илүү хор хөнөөлтэй байдгийг эрдэмтэд онцолжээ. Энэ тухай Саутамптоны Их сургуулийн харшил, генетик судлалын хүрээлэнгийн профессор Жон Холловэй агаар судлал, агаарын бохирдлоор олон жилийн турш судалгаа хийж буй нэгэн аж. Тэрээр “Орчин үед хүссэн газрынхаа агаарын индекс, чанарын үзүүлэлтийг мэдэх боломжтой болсон. Тиймээс хүмүүс агаарын чанарыг хянан, хэзээ ямар үйл хөдлөл хийхээ мэддэг байх хэрэгтэй” гэжээ.

Түүнчлэн маш их агаарын бохирдолтой орчинд дотор муухайрах, толгой хүчтэй өдвөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үед орчноо сольж, эмнэлгийн тусламж авах хэрэгтэйг мартаж болохгүй.

Хүчилтөрөгчийн дутмагшилд орсон эсэхээ оксиметрSpO2 хэмээх багажийг ашиглан мэдэж болно. Ингэхдээ өглөө, өдөр, орой аль болох олон давтамжтайгаар үзэж дундажийгнь гарган, хүчилтөрөгчийн хомсдол байгаа эсэхээ мэдэж аваарай. Хүчилтөрөгчийн хангамжийг хувиар илэрхийлэх ба дараах SaO2% (oxygen saturation) буюу сатурацийн хүснэгтээс харна уу. 

Харин цусанд агуулагдаж буй хорт бодисыг Карбооксигемоглобин гэдэг. Энэ нь эд эсүүдэд очин үндсэн циклийг өөрчилж, илүүдэл нүүрстөрөгчийн атомтай харилцан урвалд орж, нүүрстөрөгчийг биеэс гадагшлуулахгүйгээр эд эсүүдийг гэмтээдэг байна. Энэ процессийг Оксидант гэдэг. Оксидант нь биеийн эд эсийг гэмтээж, хордлогод оруулж байдаг.

Карбооксигемоглобины түвшин, КОГ, SpCO %-р

  • Бага насны хүүхдүүдэд 15 хувиас хэтрэхгүй
  • Жирэмсэн эмэгтэйчүүдэд 15 хувиас хэтрэхгүй
  • Өндөр настанд 15 хувиас хэтрэхгүй
  • Зүрх судасны болон уушигны өвчлөлтэй өвчтөнд 10-15 хувиас хэтрэхгүй байвал зохилтой.

3. Маск зүүх

Утааны улиралд иргэн та гэрээсээ гараад нийгмийн хөдөлгөөнд оролцох үедээ маск заавал зүүж хэвшээрэй. Энэ нь утаа, тоосонцороос сэргийлэх найдвартай арга юм. Гэхдээ таны хэрэглэж буй маск эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа цаасан, даавуун маскнууд таны уушгийг хорт утаанаас хамгаалж чадахгүй. Хэрэв ийм маск хэрэглэсэн бол бохирдмогц нь солихоо мартуузай. Харин утаанаас таныг найдвартай хамгаалах маск бол эрдэмтэн, судлаачдын санал болгож, тэдний өөрсдөө хэрэглэдэг N-95эсвэл P-100 юм.

4. Өөрийгөө болон гэрээ тогтмол цэвэрлэх

Агаарын бохирдол зөвхөн гадаа байдаг зүйл биш.  Гэрт ч мөн хуримтлагдаж, их хэмжээний нян, тоосонцор үүсгэдэг тул гэр, орноо сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхдээ тоос сорогч ажиллуулах, хог шүүрдэхээс илүүтэй чийгтэй цэвэрлэгээг хийх нь үр дүнтэй. Хэрэв тоос сорогч хэрэглэх бол нарийн шүүлтүүртэй тоос сорогч ашиглаарай. Ийнхүү гэрээ цэвэрлэсний дараа ванн, шүршүүрт орох, гараа сайтар угаах зэргээр өөрийгөө ч мөн цэвэрлэж, биед наалдсан тоос, шорооноосоо ангижрахаа мартуузай.

5. Агаар чийгшүүлэгч хэрэглэх

Профессор Холловей агаарын бохирдолтой үед агаар чийгшүүлэгч хэрэглэж байхыг зөвлөжээ. Ингэхдээ агаар чийгшүүлэгчээ чийгтэй цэвэрлэгээ хийсэн, аль болох цөөн цонхтой өрөөнд буюу цонхоо онгойлгохгүй газарт ашиглахыг сануулсан байна.

6. Сүүн бүтээгдэхүүн сонгох

Маск зүүж, гэрээ цэвэрлэж, агаараа чийгшүүлснээр бид утаанаас өөрийгөө бага ч гэсэн хамгаалж болохыг мэдэж авсан гэдэгт итгэлтэй байна. Мэддэг хүмүүс ч нэлээд байгаа. Тэгвэл одоо дотроосоо буюу биеэ эрүүлжүүлэх талаар зөвлөе. Хорт бодисыг хүний биеэс гадагшлуулж, цэвэрлэдэг бүтээгдэхүүн бол сүүн бүтээгдэхүүн. Ялангуяа хөөрүүлсэн сүү, бүрсэн таргийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэж байх нь таны биед хуримтлагдсан хорт утааг гадагшуулахаас гадна дархлаа сайжруулах, ой тогтоолт сайжруулах, кальци нөхөх, гэдэсний үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон тустайг бид мэднэ.