Дуучин Жастин Бибер, Селена Гомез нар 2011-2014 онд болзож, Холливудын хамгийн сайхан хосуудын нэг хэмээн нэрлэгдэж явсныг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Гэвч тэд удалгүй салж, фэнүүдийнхээ сэтгэлийг ихэд гонсойлгож байв. Гэсэн ч дэлхийн өнцөг булан бүрт буй фэнүүд нь хосуудыг эргэн нийлээсэй гэж битүүхэн хүсч, хүлээж байсан гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл хосуудын харилцаа саяхнаас дахин сэргэж, тэдний хамтдаа байгаа зургууд хэвлэлийн хуудсыг чимж эхэллээ.
.jpg)
Селена Гомез, Жастин Биберээс салсныхаа дараа дуучин “The Weeknd” буюу Абель Макконен Тесфайетэй үерхэж, хосууд жил орчим хамт байсан юм. Ердөө л өнгөрсөн аравдугаар сарын 31-нд тэд салж буйгаа зарласан. Яг үүнээс долоо хоногийн дараа Жастин Бибер, Селена Гомез нарын зугаалж буй зургууд папарацичдын дуранд өртөж, дуулиан тарив.
Зурган дээрээс хосууд тун жаргалтай, сэтгэл хангалуун байгааг харж болохоор аж.
.jpg)
Гэхдээ тэд албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч инстаграм хуудсандаа тэврэлдсэн зургаа нийтэлснээс үзэхэд эргэн нийлсэн нь үнэн бололтой.
Харин энэ хугацаанд Селенагийн экс найз залуу болох дуучин “The Weeknd” зүгээр суусангүй. Тэрээр Жастин Биберийн экс найз бүсгүй болох загвар өмсөгч Йованна Вентуратай болзож эхэлсэн тухай гадаадын шар хэвлэлээр цацагдав. Тэд саяхан төрсөн өдрийн үдэшлэгт хамт очсон байна.

Түүнээс гадна Йованна Вентура, “The Weeknd” нар хоёр биенийхээ инстаграм, твиттерийг дагаж, зурган дээрээ зүрх даралцах болжээ.
Йованна Вентурагийн хувьд 21 настай бөгөөд Жастин Бибертэй жил гаруйн хугацаанд үерхээд салсан юм.

Өдгөө Жастин Бибер 23, Селена Гомез 26 настай юм.
Селена Гомезийн тухай таван баримт
Ингээд өхөөрдөм төрхтэй, үзэсгэлэнтэй дуучин Селена Гомезийн тухай таны мэдэхгүй таван баримтыг онцолж байна.
1. Селена бөөр шилжүүлэх мэс засалд оров

Селена Гомез өнгөрсөн есдүгээр сард бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон билээ. Түүнд хамгийн сайн найз жүжигчин Франсиа Раиса өрөөсөн бөөрөө өгсөн юм. Энэхүү хүнд мэс засалд орсноос хойш Жастин Бибер Селена Гомезтой байнга холбогдох болсон гэдгийг ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ. Тэр ч бүү хэл “Hillsong” гэх сүмд хамт явдаг болсноор тэдний хайр сэтгэлийн холбоо сэргэхэд нөлөөлсөн байна.
2. 9 настай Селена анх урлагт хөл тавьсан

Селена Гомез 9 настай байхдаа “Мики маус”-т орж урлагийн гараагаа эхэлж байв. Тэрээр 2007 онд “Шинэ Үнсгэлжингийн түүх” кинонд тоглож байсныг үзэгчид санаж буй биз ээ. Селенад дуучин эсвэл жүжигчин гэсэн хоёр сонголт байсан ч тэрээр дуучин болох замналыг сонгосон тухайгаа хэвлэлд ярьсан байдаг. Гэхдээ тэрээр жүжигчин мэргэжлээ бүр мөсөн хаяхгүй, өөртөө тохирох дүрийг судална гэжээ.
3. Тэр айлын ганц охин

Селенад ах, эгч эсвэл дүү байхгүй. Тэрээр ээжтэйгээ амьдардаг байжээ. Тэд тийм ч элбэг хангалуун амьдардаггүй байсан бөгөөд ээж нь түүнийг өсгөж, тэжээхийн тулд маш олон цагаар нойр хоолгүй ажилладаг байсан аж. Энэ тухай Селена “Ээж маань ааваас салсныхаа дараа гурван ажил зэрэг хийж, надтай ч уулзах завгүй байдаг байсан” гэжээ.
4. Селена оливын тос уудаг

Дуучин хүний хамгийн нандин зэвсэг бол хоолой. Тиймдээ ч сайтар хамгаалах шаардлагатай. Селенагийн хувьд хоолойгоо хамгаалахын тулд оливын тос уудаг аж.
5. Аавгүй өссөн учраас гэр бүл төлөвлөлтөд эмзэг ханддаг

Дуучин Селена Гомез 2016 оны тавдугаар сард “Marie claire” сэтгүүлд Жастин Бибер болон ирээдүйн амьдралынхаа талаар шулуухан ярьсан байдаг. Тэрээр Жастинаас салаад маш хэцүү байсан төдийгүй ирээдүйд таарах эр нөхрөө сонгохдоо их нухацтай хандана хэмээжээ. Мөн түүнээс Жастин Бибертэй эргэн нийлэх тухай асуухад “Мэдэхгүй юм. Би түүнийг мартах гэж их хугацаа зарцуулсан. Би ганцаардахаас айж байна” гэсэн байна.
Үүнээс гадна Селена Жастинаас салсныхаа дараа хэд хэдэн удаа уучлалт гуйсан зурвас илгээж, эргэн нийлэхийг хүсч буйгаа илэрхийлж байсан гэдэг.