Гурав хүртэлх насны хүүхдээ асарч гэртээ байгаа ээжүүд төрөөс цалин авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа. Батлагдсан төсөвт 0-3 насны хүүхдээ асарч гэртээ байгаа эхчүүдэд сар бүр 50 мянган төгрөгний цалин өгөхөөр тусгасан юм. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрхөд улиралд нэг удаа 240 мянган төгрөг олгох аж. 2018 оны Төсвийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс болзол хангасан эхчүүд, өрх нэгдүгээр сараас эхлэн төрөөс сар бүр цалин, олговороо авах юм.