Энэ оны хамгийн найдвартай, тав тухтай машинуудыг нэрлэв

Автомобилийн салбарын шинжээчид  зах зээлийн сегментэд  дүн шинжилгээ хийгээд 2017 оны  хамгийн найдвартай, тав тухтай мөн боломжийн үнэтэй топ-10 машиныг тодруулжээ. Үнэ ба чанарын хослолоор нэгдүгээрт Японы Toyota Yaris iA, хоёрт нь Chevrolet Cruze машинууд тодорсон байна. Виртуаль дэвжээний эхний байранд өөрийн аюулгүй төвшин, тааламжтай үнээр Toyota Yaris iA машин шалгарав. Хоёрдугаар байранд нь гадаад төрх, дуу чимээ бага нэвтэрдэгээр Chevrolet Cruzeзагвар тодорлоо. Харин гуравдугаарт нь домогт Toyota Prius машины шинэ хувилбар бичигдлээ. Бүхээг нь тав тухтайгаас гадна шатахууны хэмнэлттэй гэж үнэлэгджээ. Эхний тавыг тэнцүү чанар, үзүүлэлттэй Mazda MX-5 Miata ба KIA Optima хоёр гүйцээж байна.

Топ-10 жагсаалтад Chevrolet Impala, Subaru Forester, Audi Q7, Toyota Highlander, Ford F-150 загварууд багтсан гэнэ.