Сэлэм гаргаж зодолдсон найман залууг шалгаж байна

Хоорондоо зодолдохдоо сэлэм хэрэглэсэн найман залууг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Энэ сарын 11-12-нд шилжих шөнө 01.00 цагийн үед  эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” бааранд зодолдож хоёр нь бэртжээ. Тэдний хоорондоо зодолдож байгаа бичлэгээс үзвэл нэр бүхий нэг нь сэлэм эргүүлж бусдыгаа сүрдүүлж байгаа нь харагдаж байгаа. Тэднийг мөрийтэй тоглоом тоглож байхдаа маргалдаж муудалцсан гэсэн мэдээлэл байна. Мөн үргэлжлүүлэн Баянзүрх дүүрэгт байрлах “Ривер бич” амралтын газрын үүдэнд зодолдсоныг цагдаагийн ажилтнууд хэлж байгаа юм. Тиймээс хэргийг Баянгол дүүргийн хэлтэс, Баянзүрх дүүргийн хэлтэст тус тусад нь шалгаж байцаалт авч эхэлжээ. Тэднээс эмнэлэгт хүргэгдсэн хоёроос байцаалт авсан бол бусдыг нь хайж байгаа гэнэ.