Баянзүрх дүүргийн тавдугаар хороо 'Кино үйлдвэр'-ийн орчимд есөн давхар барилгын гадна пасадны ажил хийж байсан дөрвөн хүн унаж нас барсан осол гарлаа.
Барилгаас унасан иргэдийн гурав нь газар дээрээ нас барсан бол нэг нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү түргэний машинаар хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.
Яг одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн хэрэг гарсан барилгыг хамгаалалтад авч, үзлэг хийж байна.
Тэд 30-40 настай бөгөөд ямар нэгэн компанийн ажилтнууд биш хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс гэдгийг эх сурвалж мэдээллэсэн юм.