Дэлхийн гоо үзэсгэлэнт авьяаслаг миссүүд эх орноо төлөөлөн өрсөлддөг "Miss Supertalent of the world" буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн” өнгөрсөн 10-р сард БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдаж, манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин нь нэгдүгээр байр эзэлжээ. Мисс А.Бөртэ-Үжин нь уран нугаралтаараа зохион байгуулагчдыг төдийгүй шүүгчдийг бишрүүлсэн гэнэ. Мөн тус тэмцээний нэгдүгээр байр эзэлсний зэрэгцээ “K-pop Bornstar Hall”-д урилгаар суралцах эрх, “Daegu Haany” их сургуулийн хүндэт төлөөлөгч, “K-Beauty Cluwenco”-ын хүндэт төлөөлөгч, “Supertalent Duty free shop”-ын зар сурталчилгааны нүүр царай, “Supertalent World record”-ын хүндэт төлөөлөгч, “CNK internet news”-ын хүндэт төлөөлөгч, “Red Angel World Pr”-ын зар сурталчилгааны төлөөлөгчөөр тус тус шалгарсаны зэрэгцээ 2018 оны Пёонгчанг "Өвлийн Олимпын" нээлтэнд оролцох эрхтэй болсон байна.
.jpg)
.jpg)


.jpg)
.jpg)

.jpg)