Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг 2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон бөгөөд охиныг Монгол Улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.
Мөн охиныг үзсэн харсан хүмүүсийн мэдээллийг 5 сая төгрөгийн төлбөртэйгээр авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлээд байсан. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, онцгой байдлын бие бүрэлдэхүүн охины ээж аав, гэр бүлийнхэн, нутгийн иргэд бүхий л боломжийг ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа боловч ямар нэгэн таамаг сэжүүр олоогүй байна. Тэгвэл Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний охины талаарх үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөг өгөхөөр болжээ.