Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. БСШУСЯ-наас багш ажилчдын цалинг нэг удаагийн нэмэлт урамшууллаар 516 мянган төгрөг олгохоор болсон тухай мэдээллээ. 2017 онд багшийн үндсэн цалинг 50 хувь нэмүүлнэ гэсэн шаардлагадаа хүрч чадаагүй ч ийнхүү тодорхой үр дүнд хүрлээ гэдгээ мэдэгдлээ. Харин 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-ний хооронд багшийн үндсэн цалинг 50 хувь нэмэгдүүлж, долоодугаар сарын 1-нээс тухайн ондоо багтааж дахин 50 хувь нэмүүлэхээр хэлэлцэж байгаа аж.