Д.Улам-Оргих: Ирэх бямба гаригаас 14 хоног хатуу хөл хорио тогтоох ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Шуурхай штабын дэргэдэх Судалгаа, шинжилгээний бүлэг ирэх бямба гаригаас эхлээд 14 хоног буюу хоёрдугаар сарын 6-21-нд хатуу хөл хорио тогтоох ёстой гэсэн саналтай байгаагаа танилцууллаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус Судалгаа шинжилгээний бүлэгт ажиллаж буй МУИС-ийн Физикийн тэнхмийн эрхлэгч Д.Улам-Оргих хэлэхдээ "Энэ бол цар тахлыг барих сүүлийн боломж. Ингэхгүй бол хавар дулаараад хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэхээр хяналтаа алдана. Хөл хорио тогтоохгүй бол эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болино" гэлээ.