ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон Д.Наранзул ажлаа хүлээн авчээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг энэ сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн билээ. Мөн тухайн өдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирал Д.Наранзулыг томилсон юм. Хэсэг хугацаанд ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэж байсан дэд захирал Д.Наранзул мөн ЭМ-ийн сайдын тушаалаар албан ёсоор ерөнхий захирлын ажлыг өчигдөр орой хүлээн авсан байна. Д.Наранзул нь сүрьеэгийн эмч, тархвар судлаач мэргэжилтэй бөгөөд ХӨСҮТ-ийн дэд захирлаас өмнө ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаачаар ажиллаж байсан юм.