УИХ-ын гишүүн З.Нарантуяа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа, түүнийг таслан зогсооход хоёр асуудал тулгарч байна гэв. нэгдүгээрт, санхүү, зардал мөнгөний хүрэлцээгүй байдал, хоёрдугаарт, хууль сурталчилан таниулах ажил хангалтгүй хийгдэж байна гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Дөнгөж сая Ховд аймгийн зэрэг суманд найман настай хүүхдийг хүчиндсэн хэрэг гарсан талаар мэдээлэл авлаа. Хүүхдийн хүчирхийлэлд буурахгүй байгаа нь хүчирхийллийн эсрэг ажилд зарцуулдаг төсөв нь хүртээмжгүй байгаатай шууд холбоотой” гэлээ.