Ипотекийн зээлийн наймдугаар сарын мэдээлэл

2017 оны наймдугаар сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа. Монголбанкнаас 254 зээлдэгчийн 15.05 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 142 зээлдэгчийн 8.89 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгосон.

Ингэснээр наймдугаар сард нийт 393 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдлаа.