А аминдэмийг үнэ төлбөргүй өгч байна

Энэ сараас эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд А аминдэмийг зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд үнэ төлбөргүй өгөх юм байна. Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А аминдэм дээрх насны хүүхдүүдэд уулгадаг бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвд очихдоо эх хүүхдийн ягаан дэвтэртэйгээ очих ёстой.

А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт аминдэмийг хангах бөгөөд дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс  сэргийлдэг аж.