БНСУ-ын Пёнчан хотод 2018 оны өвлийн олимпийн наадам болно. Олимп эхлэхээс 108 хоногийн өмнө олимпийн өлгий нутаг Грект галт бамбар асаах ёслол болжээ. Галт бамбарыг тус улсын нутаг дэвсгэрээр 500 орчим тамирчин аялуулсан бол өчигдөр олимп эхлэхээс 100 хоногийн өмнө галт бамбарыг тэмцээн зохион байгуулагч орны нийслэл Сөүл хотод авчирсан байна. Энэ өдрөөс яг 100 хоногийн турш 7500 хүн 2018 км зам туулан аялсанаар ирэх оны хоёрдугаар сарын 9-нд Пёнчан хотод авчиран өвлийн олимпийн наадмын эхлүүлэх юм.


