Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно

Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Д.Гэрэлийг томилсон. Тэгвэл мөн хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, түүний оронд Батын Хурцыг томилуулах тухай саналыг хэлэлцэн, дэмжжээ. Энэ саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.

УИХ-аас 2012 оны арванхоёрдугаар сарын 7-нд Б.Ганболдыг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилж байжээ.  Хугацаа нь дуусаж байгаа гэсэн үндэслэлээр Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татахаар болжээ.

Харин Б.Хурц нь 2014 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шийдвэрээр Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдож байсан бол өнөөдөр чөлөөлөгдөж, Монгол Улсыг төлөөлөн БНСУ-д Элчин сайдаар ажиллах боллоо.  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр түүний оронд Б.Гэрэлийг тус газрын даргаар томилсон.