70 мянган багш ажил хаяна

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр багш нарын цалинг нэмэхээргүйгээр шийдвэр гаргасан учраас ажил хаяхаа мэдэгдэв. Тодруулбал, багш нарын цалинг нэмэх талаар тодорхой хариулт өгөхгүй бол энэ  сарын 13-ны даваа гаригаас эхлэн хугацаагүй ажилд хаялт зарлана хэмээн мэдэгдлээ. 

Мөн Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах түр хороонд орон нутгийн төлөөлөл бүрэн нэгдсэн ба урьдчилсан байдлаар  70 мянга орчим багш буюу ерөнхий боловсролын 650 сургууль, 850 цэцэрлэг, 36 МСҮТ-ийн багш нар ажил хаяна гэж мэдэгдсэн юм.