Солонгосын нэрт жүжигчин Сон Хе Гё болон Сон Чжун Ки нар өнөөдөр хуримаа хийж, албан ёсоор гэр бүл болж байна. Тэд 2016 онд "Нарны үр сад" олон ангит кинонд хамтран тоглосноор болзох болсон юм. Азийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэг “Нарны үр сад” кино өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус киноны нийт 16-р ангийн зураг авалтын 10.8 сая доллараар бүтсэн байна. Дунджаар нэг анги нь 0,67 сая доллараар бүтсэн гэсэн үг юм. Уг киноны зураг авалтын зарим хэсэг нь Грекийн Закинф, Лемнос гэсэн үзэсгэлэнт арлуудад өрнөсөн байна. Олон объектод зураг авахаас гадна байгалийн гамшиг, алан хядагчдын асуудал зэрэг Солонгос цувралуудад тэр бүр байдаггүй сэдвийг хөндсөнөөрөө онцлог бүтээл болжээ.