Г.Анужин хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Яангүг хотод болж буй хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Анужин хүрэл медаль хүртлээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Тайландын эзэн хааны нэрэмжит Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртсэн юм. Азийн цомд Г.Анужингаас гадна Монголын хоёр тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр Б.Тунгалаг дөрөвдүгээр байрт орсон бол маргааш буюу тэмцээний сүүлчийн өдөр Э.Билэгсайхан өрсөлднө.