“Чээж” бус “цээж” хэмээн хуучин хэвээр нь бичихээр боллоо

Монгол хэлэнд олон хувилбараар бичдэг үгсийг журамласан 700 үгийн жагсаалтыг 2011 онд БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Уг журмын дагуу “цээж” гэх үгийг “чээж” болгон бичихээр журамласнаа утгын алдаатай болсон гэж үзээд хуучин хэвээр нь бичихээр болжээ. Уг шийдвэрийг Төрийн хэлний зөвлөлөөс гаргасан төдийгүй энэ хичээлийн жилээс хэрэглэгдэж эхэлсэн шинэ сурах бичгүүдэд цээж хэмээн залруулан бичиж оруулсан байна.