Ногоон цайны арван ашиг тус

Ногоон цайг эртний Хятадад мянга мянган жилийн өмнөөс эмчилгээнд хэрэглэдэг байжээ. Ялангуяа Ази даяараа энэхүү ундааг цусны даралт багасгахаас эхлээд хорт хавдраас сэргийлэхэд хэрэглэсээр ирсэн. Эрүүл мэндийн ач холбогдлоороо ногоон цай бусад цайнаас илүү давуу талтай байдаг. Цайны навчийг боловсруулахдаа ихэвчлэн ферментжүүлэх аргыг хэрэглэдэг бол ногоон цайг боловсруулахад энэ аргыг хэрэглэдэггүй учраас ашигт бодисууд бусад цайнаас илүү байдаг. Ногоон цайны найрлаганд их хэмжээний антиоксидант буюу полифенол хэмээх бодис агуулагддаг нь ногоон цайны эрүүл мэндийн ашиг тусыг улам нэмдэг. 
Ногоон цайны хүний эрүүл мэндэд нөлөөлөх эерэг нөлөөллийг олон улсын эрдэмтэд судлаж тогтоосон байдаг. Ногоон цайг тогтмол хэрэглэснээр:
1. Жин бууруулах: Ногоон цайны найрлаган дахь полифенол бодис нь өөхний исэлдлийг идэвхижүүлэн бодисын солилцоог сайжруулж биед өөх хуримтлагдахаас сэргийлдэг. Ингэснээр жин буурна.
2. Чихрийн шижин: Ногоон цай нь амтлаг хоол идсэний дараах цусан дахь инсулиныг удаашруулж, биен дэх глюкозын хэмжээг хэвийн түвшинд барьдаг. 
3. Зүрхний өвчин: Судасны хананы уян хатан чанарыг сайжруулж, цусны даралт ихсэх өөрчлөлтийн үед тэсвэртэй болгодог. Ялангуяа цусны бүлэн үүсч зүрхний үйл ажиллагаа доголдохоос сэргийлдэг. 
4. Хоол боловсруулах эрхтэн системийн хорт хавдар: Хоол боловсруулах эрхтнүүдийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг. 
5. Холестерин: Ногоон цай нь цусан дахь хорт холестеринийг багасгаж, сайн холестериний харьцааг нэмэгдүүлдэг. 
6. Альзгеймэр болон Паркинсоны өвчнүүд: Альзгеймэр болон Паркинсоны өвчний хөнөөлийг бууруулдаг. Хулгана дээр хийсэн туршилтаар ногоон цай нь тархины эсийн үхжилтээс сэргийлж, үхжсэн эсийг дахин сэргээж байсан байна. 
7. Шүд: Судалгаагаар цайнд байдаг антиоксидант катехин нь амны хөндийн буюу хоолойны халдвар, шүд хорхойтох болон бусад өвчин үүсгэдэг бактери, вирусыг багасгадаг. 
8. Цусны даралт: Ногоон цайны байнгын хэрэглээ нь цусны даралт ихсэх эрсдэлийг бууруулдаг. 
9. Сэтгэл гутрал: Ногоон цайны найрлаганд агуулагддаг танин нь хүний тархины эд эсийг тайвшруулах үйлчилгээтэй байдаг. 
10. Вирус, бактерийн эсрэг: Цайны найрлаган дахь катехин нь ханиад томуунаас эхлээд хорт хавдар зэрэг бүхий л өвчнүүдийн бактер, вирусын эсрэг үйлчилгээтэй байдаг нь судалгаагаар батлагдсан байдаг. 
11. Арьс: Цайны антиоксидант шинж чанар нь арьсны хөгшрөлтийг удаашруулах үйлчлэл үзүүлдэг. Хүн болон амьтан дээр хийсэн туршилтаас үзэхэд нарны туяаны хорыг багасгадаг нь тогтоогдсон.

Цайг ямар хэмжээтэйгээр уух вэ?

Цай нь мэдээж хүний эрүүл мэндэд тустай боловч өдөрт ганц аяга цай ууснаар дээрх давуу талуудыг олж авч чадахгүй. Хүн өдөрт 2-3 аяга сайн чанарын ногоон цай ууснаар эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж чадна. Гэвч ногоон цай бол кафейнтай бүтээгдэхүүн гэдгийг санаарай. Хэрэв та кафейнд хэт мэдрэг бол өдөрт нэг аяга цай л хангалттай. Мөн ногоон цайн дахь танин нь төмөр болон фолийн хүчлийн биед шингэх шингэлтийг саармагжуулдаг тул жирэмсэн эхчүүдэд тохиромжтой биш. Цагаан гаа, нимбэг зэрэг бусад хүний биед хэрэгцээтэй орцуудыг өөрийнхөө таашаалаар цайндаа нэмж ууж болно.