"W"Macao open" таеквандогийн өсвөр үеийнхний олон улсын тэмцээн Макао улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид найман алт, зургаан хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээнд найман орны 450 орчим тамирчин өрсөлджээ. Манай тамирчдаас Э.Энхмөрөн нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Мөн Г.Сүхбат, М.Тэмүүлэн, Э.Төрболд, Э.Алтаншагай, Б.Ундрам, Н.Эрхэс, Б.Гарьд нар түрүүлжээ.