Монголын сагсчид Азийн аварга боллоо

Улаанбаатар хотод сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Азийн АШТ амжилттай боллоо. "Crocus event hall"-д болсон хоёр дахь удаагийн тус тэмцээнд Монголын шигшээ баг түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Монголчууд олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг багийн спортын төрлөөр анх удаа тивийн аварга болж байгаа нь энэ билээ. Манай сагсан бөмбөгчид Бахрайны багийг 11:22, Японыг 16:21, Тайванийг 21:13-аар хожсон юм. Улмаар хагас шигшээд Австралийн багийг 17-19-өөр ялсан бол финалд Шинэ Зеландыг 19-14-өөр хожсоноор алтан медаль хүртлээ. Монголын шигшээ багт Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаатар нар багтжээ.