Өнгөрсөн нэгдүгээр сард Сөүлийн “Gahoe-dong” католик сүмд хуримааа хийсэн Солонгосын алдартай хосууд болох Рэйн болон Ким Тэ Хи нар охинтой болжээ. Тэд 2011 онд телевизийн олон ангит киноны зураг авалтын үеэр анх танилцаж, 2012 оны намраас болзож эхэлсэн байна. Хосууд зургаан жил орчим үерхсэний эцэст хуримаа хийсэн юм. Рэйн өөрийн “rain_oppa” гэх инстаграм хуудастаа ягаан цэцэгтэй, цагаан өнгийн оймсны зураг нийтлээд “Маш их баярлалаа. Үзэсгэлэнтэй гүнжтэй боллоо” хэмээн бичжээ.