Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг Улсын Дээд шүүх эцэслэн хянана

Улсын Дээд Шүүхэд Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох эрүүгийн хэргийг  өнөөдөр 9:00 цагт эхэлсэн. Эдгээр хэрэгтнийг дөрвөн настай охиныг онц хэрцгий аргаар, бүлэглэн, зохион байгуулалттайгаар, тарчлааж хөнөөсөн хэмээн буруутгаж хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дах хэсгээр Г.Маралмаад 25 жил, Т.Цогтод 22 жилийн ял оноосон билээ.

Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Г.Маралмаад оногдуулсан хорих ялаас хоёр жилийг нь,  Т.Цогтод оногдуулсан  хорих ялаас мөн хоёр жилийг нь  тус тус өршөөсөн.  Тэд хоёул чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа. Гэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгтнүүд эсэргүүцэж, давж заалдсан ч ялыг хэвээр үлдээсэн. Тиймээс тэд Улсын дээд шүүхэд хандаад буй нь энэ юм.