Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн "Абу Даби" их дуулга өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээнд 48 орны нийт 290 жүдоч оролцох юм. Харин манайхаас олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Болдбаатар тэргүүтэй найман бөх зодоглоно. Тэд Унгарын нийслэл Будапешт хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсоноосоо хойш анх удаа олон улсын дэвжээнд гарч байгаа юм.
Багийн бүрэлдэхүүнд:
Эрэгтэйчүүд:
60 кг-д Г. Болдбаатар
66 кг-д Д. Төмөрхүлэг
66 кг-д Г. Хэрлэн
73 кг-д Г. Одбаяр
81 кг-д Н. Дагвасүрэн
81 кг-д О. Ууганбаатар
Эмэгтэйчүүд:
52 кг-д Б. Хорлоодой
57 кг-д Д. Сумъяа