Байгаль орчны аудит хийх ажил үргэлжилнэ

 Монгол Улсын хуулийн дагуу үйлдвэр, аж ахуйн газарт хоёр жилд нэг удаа “Байгаль орчны аудит” хийгддэг аж.  Энэ сарын 24-нөөс Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан  станц, Ил уурхайд  хуулийн дагуу “Байгаль орчны аудит” хийгдэж эхэллээ. Монгол улсын хэмжээнд тэргүүлэх зэргийн аудитын үйлчилгээ үзүүлэгч “Эконэйшнл” компани тендерт шалгаран “Байгаль орчны аудит” хийж байгаа бөгөөд үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн бичиг баримттай танилцан, агаар ус, хөрс, биологийн төрөл зүйлийн хамгаалал, хог хаягдал, химийн хортой болон аюултай бодисуудтай танилцан, дүгнэлт гарган, зөвлөмж өгч ажиллаж байна. “Эконэйшнл” компани нь “Байгаль орчны аудит” хийх тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн анхдагч байгууллага юм.

Энэ сарын 28-нд Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд  “Байгаль орчны аудит” хийх ажил дуусна.